Хамтрагчид

Кристина Франкен

Кристина Франкен нь Өвөг ба эртний археологи, дундад зууны болон шинэ үеийн түүх, түүхэн географик болон монгол судлалын чиглэлээр Бонн, Кёльн, Бамберг хотуудад сурч, 2012 онд Бонн хотын Рейны Фридрих Вильхелмс Их сургуульд “Хархорум хотын Их танхим” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэрээр 2000 оноос хойш Монгол-Германы Хархорум экспедицэд ажиллаж байгаа бөгөөд 2012 оноос хойш Германы Археологийн хүрээлэнгээс Монголд хэрэгжүүлж байгаа судалгааны төслүүдийг удирдаж байна.

Хендрик Рооланд

Хендрик Рооланд нь Бамберг хотод Дундад зуун, Шинэ үеийн археологи болон түүх сурсан ба 2010 оноос хойш Монгол-Германы Орхон экспедицэд тогтмол ажиллаж байна. Түүний докторын ажил нь “Хархорин хотын хойд хэсэг. Эртний Монголын нийслэл хот дахь дорнын сүмийн археологийн ул мөр ба олон соёлын харилцаа” нэртэй бөгөөд энэ бүс нутгийн судалгаанд зориулагдсан юм. Тэрээр 2020 оноос Дрезден хотын Техник Эдийн Засгийн Дээд сургуульд (ДТААДС) ажиллаж олон улсын сургалтын хөтөлбөр болох “Археологи дахь компьютер ба гео шинжлэх ухаан”-ыг хөгжүүлж, хэрэгжүүлж байна. Мөн 2022 онд МУИС дээр Дижитал Археологийн зочин профессороор багшилсан.

Уламбаярын Эрдэнэбат

Төмөр-Очирын Батбаяр

Бусад хувь нэмэр оруулагчид

Бид төслийн үр дүн, амжилтанд олон жилийн турш тус нэмрээ үзүүлж байсан бүх хүнд талархлаа илэрхийлж байна. Хар балгас болон Хархорин хотын тууринд малтлага хийхэд МУИС-ын болон Германы олон их дээд сургуулийн оюутнууд, Хархорин болон түүний ойр орчмын ажилчид оролцож газар шорооны хүнд ажлаас олдворуудыг ил гаргаж цэвэрлэх болон баримтжуулах нарийн ажил хүртэл бүгдийг хийж байсан. Бид төсөлд оролцож байсан хүн бүрийг энд жагсаах боломжгүй боловч ядаж олон жил оролцсон зарим хүмүүсийг нэрлэхийг хүсэж байна.

Өмнөх төслийн удирдагчид

Төсөл эхэлснээс хойш бүхэл бүтэн үе солигджээ. Төслийг эхлүүлж олон жил амжилттай удирдаж байсан:

Довдойн Баяр
Ханс-Георг Хюттел

Оюутан болон шинжлэх ухааны туслах ажилтнууд

Малтлагын ажлын үеээр Монгол-Германы оюутан болон шинжлэх ухааны туслах ажилтнууд малтлагын техникч, зүсэлтийн удирдагч, баримтжуулах ажлын туслах, мөн олдворыг боловсруулах зэрэг бусад олон ажилд оролцож байсан.

Яанна Фабри
(зүсэлтийн удирдлага, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, олон нийтийн ажил)

Роберт Хофманн
(зүсэлтийн удирдлага, малтлагын техник)

Леа Колхаге
(олдвор боловсруулалт, археозоологи)

Ханна Реннерс
(зүсэлтийн удирдлага, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, олон нийтийн ажил)

Д. Содномжамц
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт, шинжлэх ухааны хамтын ажиллагаа)

Ц. Бямба-Эрдэнэ
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Мирко Оелерт
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Матиас Конрад
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Яан Линден
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Штеффен Байер
(хэмжилт)

Колин Мэккензи
(орчуулга, олдворын 3D-Загвар)

Фритёоф Шпангенберг
(баримтжуулалт, фото зураг, сэргээн босгох зураг)

Юдит Блёдорн
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Буркарт Дээне
(малтлагын удирдлага, зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

Кристина Мишел
(зүсэлтийн удирдлага, баримтжуулалт)

 Агентлаг, орчуулга, зохион байгуулалт

Олон улсын төсөлд ажиллахад өөр өөр улсын, өөр өөр соёлын хүмүүсийн хамтын ажиллагаа бүтээмжтэй, саадгүй байхын тулд зохион байгуулалтын, орчуулгын болон соёлын зуучлалын ажлын их зардал гардаг. Аялал, аяллын тасалбар зохион байгуулахаас эхлээд хүнд хэцүү зүйлүүдийг мэдрэмжтэйгээр, соёлд нь тааруулж орчуулах гэх мэт.

Х. Ариунчимэг

Х. Чинбат
(зохион байгуулалт, орчуулга, соёлын зуучлал)

Логистик & хоол хүнс

Талбай дээрх ажил нь манай логистикийн багийн дэмжлэг, хичээл зүтгэлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэдний хоол хүнс, орон байр, техник, тээврийг зохицуулах мятрашгүй зүтгэлийн ачаар хээр талд ажиллаж амьдрах боломжтой болдог юм.

А. Нямхүү
(логистик, тээвэр, техник)

П. Мөнхдэлгэр
(логистик, гал тогоо)

Н. Хатанцэцэг
(логистик, гал тогоо)

Архивлах, сэргээн засварлах ба олдворын баримтжуулалт

Малтлагын үеээр олдсон олдворуудыг нарийн сэргээн засварлаж, хадгалах боломжтой болгох, архивлах, баримтжуулах болон үзүүлэн болгох шаардлагатай байдаг. Энэхүү ажлууд нь Хархорин музей, Монголын соёлын өвийн төв болон Германы сэргээн засварлагчидтай хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг.

М. Оюунтулга
(сэргээн засварлалт)

Б. Дэжидмаа
(сэргээн засварлалт)

Андреа Штеффен
(сэргээн засварлалт)

Б. Мөнхзул
(архив)

Б. Цэцэгмаа
(олдворын баримтжуулалт)

 Археоинформатик

2018 оноос эхлэн Дрезден хотын Техник Аж Ахуйн Дээд сургуультай хамтран ажилласнаар судалгаа болон үзүүлэнгийн ажилд дижитал аргуудыг илүү түлхүү хэрэглэх болсон бөгөөд виртуал музейн үзмэрүүдэд мөн ашиглагдсан болно.

Марко Блок-Берлиц ба Археокоптер баг
(олон улсын сургалтын хөтөлбөрийн хамтын ажиллагаа, 3D-баримтжуулалт/зайн судалгаа)

Мартин Осципка
(олон улсын сургалтын хөтөлбөрийн хамтын ажиллагаа, георадар)

Доминик Кленк
(3D-загвар Юань улсыг мандуулах асар)

Тереса Министер
(Олдворын 3D-загвар)

Юудит Карл Паалке
(Олдворын 3D-загвар)

Дрездений ТААДС болон МУИС-ийн экскурсийн оролцогчид
(панорам зураг авалт, олдворын 3D-баримтжуулалт)