Махранзын гар, мөрний хугархай

Байршил Хархорум

болзох 13-14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Шавар, будаг

Технологи Хэвээр цутгах, шатааж бэхжүүлэх

төрөл Малтлагын олдвор

Тодорхойлолт

Энэхүү гар, мөрний хэсэгт улаан будаг, шармал алт өчүүхэн хэмжээгээр үлджээ. Энэ бол дайчин эрийн өвч хуяг өмсгөлтэй, Буддын шашныг хамгаалагч буюу махаранзын баримлын хэсэг юм. Модон хэвээр нарийн тодруулсан гарын хугархайн мөрний хэсэгт ялтсан хуяг тодорхой танигдах ба бугалагт арьс шир бололтой зөөлөн материалаар хийсэн өвч өмсгөлийг шавраар дууриалган хийсэн байна. Мөр, далан дээгүүрээ нугалж тохсон өмсгөл нь хамгаалагч сахиусын баримал болохыг харуулсан чухал шинж юм.

3D дүрслэл

3D загвар: C. Mackenzie / DAI

Зураг: H. Rohland / DAI

Ном зүй

Hüttel, H.-G. (2005) ‘Armfragment eines Lokapala’, in Dschingis Khan und seine Erben: Das Weltreich der Mongolen. München: Hirmer, pp. 164–165.