Арслан-луугийн дүрс бүхий шавар чимэглэл

Байршил Хархорумын Их сүмийн дэргэдэх шавар эдлэл шатаах зуух

болзох 14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Шавар

Технологи Хэвээр цутгах, засах, шатааж бэхжүүлэх

Тодорхойлолт

Ар талыг нь бага зэрэг толийлгосон хавтгай баримлуудыг Хархорумын Цогт их сүмийн барилгын баруун урд талын шатаах зуухнуудад шатааж байсныг зуухан дотроос нь илрүүлэн олсон юм. Эдгээр нь их сүмийн барилгыг засварлах үед тухайн газар дээр нь барилгын чимэглэлүүдийг шатааж үйлдвэрлэж байсныг гэрчлэх чухал баримт болно. Эдгээр хавтгай баримлууд нь чимэглэлийн зориулалттайн дээр ад зэтгэр зайлуулах, аз хийморь дуудах бэлгэдэлтэй, тэдгээрийг навчин ороонго хээ угалзтай сэлгэн сүмийн барилгын дээврийн хөвөө ирмэгийг чимэглэж байсан бололтой. Уран сэтгэмжит луу, арслангийн элемент холилдсон толгойг эхлээд хэвээр цутгаж, дараа нь хутга маягийн багажаар гарааг өөг засаж янзлаад зуухан дотор шатааж бэхжүүлжээ. Гараар урласан урт хошуу,ангайсан том ам, үс болон дэлийг навчин хэлбэртэй хээ угалзанд уусгаж дүрсэлсэн, нүд зэрэг махлаг хэсгийг товойлгон урласан байна.

3D дүрслэл

3D загвар: H. Rohland / DAI

Зураг: J. Seifert / C. Steindorf / HTWD

Ном зүй

Hüttel, H.-G. (2005) ‘Vier Reliefplatten mit Löwen-Drachen’, in Dschingis Khan und seine Erben: Das Weltreich der Mongolen. München: Hirmer, p. 157.

Franken, C. (2005) ‘Die Brennöfen im Palastbezirk von Karakorum’, in Dschingis Khan und seine Erben. München: Hirmer, pp. 147–149.