Цац

Байршил Хархорум

болзох 13-14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Түүхий шавар

Технологи Хэвээр цутгах, засах

төрөл Малтлагын олдвор

Тодорхойлолт

Хатаасан буюу шатаасан шавраар хийсэн мөргөл, тахилын эд зүйлсийг төвдөөр “цац” гэж нэрлэдэг. Түүнийг гэгээнтний, эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж хэрэглэж бас болдог ажээ. Хархорумаас олдсон суварган хэлбэртэй олон цацанд улаан даавууны тасархай үлдсэн байв. Цацыг хэв цохиж мянга мянгаар нь цувралаар бүтээх нь элбэг байдаг ажээ. Хархорумаас олдсон цацны ихэнхийг шатаагаагүй байсан. Цацыг ариун шүтээний газар, суварга дотор буюу түүнийг тойруулж, цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй, уул даваа юм уу замын хажуугийн содон чухаг газарт залдаг. Хархорумын Цогт их сүмийн танхимд янз бүрийн хэв маягийн зуун мянга гаруй цац хадгалагджээ. Тэндээс олдсон арван мянга гаруй цацны ихэнх нь суварга буюу конус хэлбэртэй. Тэдгээр нь Бурхан багшийн амьдралын найман үеийг харуулдаг бөгөөд тэрхүү бэлгэдэл нь “түүнчлэн [паранирван болсон] ажирсан”-ы найман янзын суваргыг дүрсэлсэн хэлбэрээр хамгийн тод томруун илэрлээ олдог. “Олон хаалгат цац” буюу олон шаттай сүм дуганын хэлбэртэй цац хамгийн элбэг тохиолддог нь Бурхан багш анхны номоо Сарнатад айлдсан, Түшит тэнгэрийн орноос Казийд бууж ирсэн гэх мэт амьдралынх нь тодорхой үе мөчийг бэлгэддэг. Хамгийн жижиг нь атлаа, бурханы дүрслэл талаасаа хамгийн чухалд тооцогддог нь Хархорумаас олдсон Шагжамуни бурхан, Ашгобя, Амитаба, Амитауш-(сансритаар aksobhya, amitabha, amitayus) ийн дүр бүхий зууван хэлбэртэй тахилын хавтгай цацнууд юм. Хэв хэмжээг нь Энэтхэгийн (Пала) урлалаас авсан байна.

3D дүрслэл

3D загвар: H. Rohland

Зураг: H. Rohland