Шагжамуни бурханы дүрслэлтэй цац
Байршил Хархорум
болзох 13-14-р зуун.
эрин үе Монголын эзэнт гүрэн
материал Шавар
Технологи хэлбэртэй
төрөл Малтлагын олдвор
Тодорхойлолт
Хатаасан буюу шатаасан шавраар хийсэн мөргөл, тахилын эд зүйлсийг төвдөөр “цац” гэж нэрлэдэг.Түүнийг гэгээнтний, эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж хэрэглэж бас болдог ажээ. Хархорумаас олдсон суварган хэлбэртэй олон цацанд улаан даавууны тасархай үлдсэн байв. Цацыг хэв цохиж мянга мянгаар нь цувралаар бүтээх нь элбэг байдаг ажээ. Хархорумаас олдсон цацны ихэнхийг шатаагаагүй байсан. Цацыг ариун шүтээний газар, суварга дотор буюу түүнийг тойруулж, цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй, уул даваа юм уу замын хажуугийн содон чухаг газарт залдаг.
Энэхүү олдвор нь бусад зуун мянга гаруй цацны хамтаар Хархорумын Цогт их сүмийн танхимд орших төв суваргын сууринд тахилын зориулалтаар залагдсан байжээ. Уг цац дээр Бурхан багш бадамлянхуа сэнтий дээр бясалгал хийж байгаагаар дүрслэгдсэн. Баруун гар нь газар шүргэж байгаагаар бясалгал хийж буй Бурхан багш ад чөтгөрийн хорлолыг даван гарч улмаар гэгээрэлд хүрэхийн тулд дэлхийг өөрийн шийдэмгий байдлын гэрчээр дуудаж байгаа тэр мөчийг үзүүлжээ.
3D дүрслэл
3D загвар: H. Rohland / DAI
Зураг: M. Knäbel / HTWD
Ном зүй
Hüttel, H.-G. (2005) ‘Tsha-tshas’, in Dschingis Khan und seine Erben: Das Weltreich der Mongolen. München: Hirmer, p. 165.
McArthur, M. (2002) Reading Buddhist Art: An Illustrated Guide to Buddhist Signs and Symbols. London.