Ногоон дарь эхийн дүрслэлтэй цац

Байршил Хархорум

болзох 13-14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Шавар

Технологи Хэвээр цутгах, засах

төрөл Малтлагын олдвор

Тодорхойлолт

Цац нь мөргөл, тахилын эд зүйлс бөгөөд буддын шашны холбоотойгоор одоо ч хэрэглэгддэг зүйл билээ. Түүнийг шавраар хийх ба гэгээнтний, эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж хэрэглэж бас болдог ажээ. Цацыг хэв цохиж хийх нь ихэнхдээ тарни уншингаа үйлддэг бясалгал буюу зан үйл ажээ. Энэ нь гэгээрэлд хүрэхэд туслах ёстой аж. Цацыг ариун шүтээний газар, суварга дотор буюу түүнийг тойруулж, цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй, уул даваа юм уу замын хажуугийн содон чухаг газарт залдаг. Цац нь янз бүрийн хэлбэртэй байж болно. Ихэнхдээ Будда болон бодисадваг дүрсэлсэн, эсвэл төрөл бүрийн суварга хэлбэртэй байдаг.

Энэхүү олдвор нь бусад зуун мянга гаруй цацны хамтаар Хархорумын Цогт их сүмийн танхимд орших төв суваргын сууринд тахилын зориулалтаар залагдсан байжээ. Уг цац дээр Ногоон дарь эх бурхан дүрслэгдсэн байх өндөр магадлалтай бөгөөд домогт өгүүлснээр, Ногоон дарь эх нь Бодисадва жанрайсаг бурхны эцэс төгсгөлгүй энэрэл нигүүслийн нулимснаас төрсөн гэдэг. Ногоон дарь эх нь өнөөг хүртэл буддын шашинд хамгийн их шүтэгддэг эмэгтэй бурхан юм.

3D дүрслэл

3D загвар: H. Rohland / DAI

Зураг: B. Rentsendorj / HTWD

Ном зүй

McArthur, M. (2002) Reading Buddhist Art: An Illustrated Guide to Buddhist Signs and Symbols. London, p. 43-47.