Ордны хэсэг дэх бусад сүм дуганууд
Сүм, ордон хотын дотор бас өөр бусад барилгууд хадгалагдан үлдсэн бөгөөд эдгээрийг анх сүм дугана болгон ашиглаж байсан бололтой.
Суваргын зүүн тал дахь сүм дуганы барилгууд
Суварга гэж нэрлэдэг байгууламжийн зүүн талд ойрхон хоёр барилгын овгор байсан нь одоо ч газрын гадаргуу дээр тодорхой мэдэгдэх бөгөөд 2009-2011 онд явуулсан археологийн малтлагаар өргөн цар хүрээгээр судалжээ. Үүний үр дүнд, эдгээр барилга нь сүм дуганатай холбоотой байсан гэж үзэж болохоор нэлээд баримт олдсон байдаг.