Хархорумын яст мэлхий ба бичигт хөшөө
Эрдэнэ Зуу хийдийн байруун хойно байгаа эртний чулуун яст мэлхийг хүмүүс өнөөг хүртэл тахиж, өнгө өнгийн хадгаар ороон, айраг сүүгээр мялааж байдаг билээ.
Яст мэлхийн утга учир буюу бэлэгдэл
Монгол оронд боржин чулуугаар хийсэн, том хэмжээтэй яст мэлхийнүүд олон тохиолддог. Буддын шашинд яст мэлхий нь тэвчээр, мэргэн ухаан, урт нас, тэсвэр хатуужлын бэлгэдэлд тооцогдох бөгөөд ялангуяа хүний төрлийг олж дахин төрөх нь ховор тухай, дотоод амар амгаланг төлөвшүүлэх тухай, мөн анхаарал төвлөрлийн тухай сургаальд яст мэлхий онцгой байр суурь эзэлдэг. Мөн хамгаалагчийн дүрээрээ болон тэвчээр ба мэргэн ухаанаараа буддын шашинд хүндлэгдэн шүтэгддэг. Монголд яст мэлхийг тэр байтугай ариун амьтан үзэж шүтнэ.
1346 оны бичээс
Монгол дахь боржин чулуун яст мэлхийнүүдийн нуруун дээр бичигт хөшөөг суурилуулах зориулалттай дөрвөлжин ухлаадас байдаг. Эртний бичигт хөшөөнүүд өнөөг хүртэл ихэнхдээ бүрэн бүтэн хадгалагдаж чадаагүй, тухайн газрынхаа орчимд хэлтэрхий байдлаар олддог. Хархорумын яст мэлхийн бичигт хөшөө ч мөн адил. Тэрхүү яст мэлхий нь хотын баруун өмнөд хэсэгт байрлах буддын шашны сүм болох “Юань улсыг мандуулах асар” хэмээх сүмийн үлдэгдлийн өмнө өнөөг хүртэл хадгалагдан бүтнээрээ үлдсэн. Бичигт хөшөөнийх нь хэлтэрхийнүүдийг судлаачид XIX зуунаас эхлэн хотын нутаг дэвсгэр болон Эрдэнэ Зуу хийдийн орчмоос янз бүрийн газраас олсон бөгөөд зарим нь хийдийн хананд барилгын материал болгон ашиглагдсан байжээ.
Хөшөөний бичээс нь монгол, хятад хоёр хэлээр бичигдсэн бөгөөд олон арван жилийн туршид хэл шинжээчид судалж, орчуулсан байна. Уг бичээсэд Чингис хаан Хархорум хотыг байгуулсан тухай, Мөнх хааны үед “Юань улсыг мандуулах асар” буюу Цогт их сүмийн гэр хэмээх сүмийг босгосон тухай, мөн түүнийг хожим засварласан тухай дурдсан бөгөөд уг засварын дурсгал болгон 1346 онд энэ бичээсийг бүтээжээ.
u003cp align=u0022justifyu0022u003eDieu003c!u002du002d Vllt auch überflüssig… u002du002du003e Schildkröte von Karakorum wird bis heute mit Gebetsschals und Airag geschmückt und besprengt, um Segen von ihr zu erbitten. Damit auch nachfolgende Generationen diese Möglichkeit haben, wurde die Schildkröte inzwischen umzäunt, um einen zu hohen Andrang, der ihren Zerfall beschleunigen würde, zu regulieren.u003c/pu003ernu003cp align=u0022justifyu0022u003eSeit bald 680 Jahren steht diese steinerne Schildkröte nun an ihrem Platz und verfolgte von dort den Auf- und Niedergang, das Vergessen und Wiederentdecken und hoffentlich auch die Zukunft Karakorums.u003c/pu003e