Суварга хэлбэртэй цац

Байршил Хархорум

болзох 13-14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Шавар

Технологи Хэвээр цутгах, засах

төрөл Малтлагын олдвор

Тодорхойлолт

Цац нь өргөл, тахилын зүйл бөгөөд буддын шашны холбоотойгоор одоо ч хэрэглэгддэг зүйл билээ. Түүнийг шавраар хийх ба гэгээнтний, эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж хэрэглэж бас болдог ажээ. Цац нь янз бүрийн хэлбэртэй байж болно. Ихэнхдээ будда болон бусад шүтэн биширмээр бурхдыг дүрсэлсэн, эсвэл энэ олдвор шиг төрөл бүрийн суварга хэлбэртэй байдаг. Цацыг хэв цохиж хийх нь ихэнхдээ тарни уншингаа үйлддэг бясалгал буюу зан үйл ажээ. Энэ нь гэгээрэлд хүрэхэд туслах ёстой аж. Цацыг ариун шүтээний газар, суварга дотор буюу түүнийг тойруулж, цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй, уул даваа юм уу замын хажуугийн содон чухаг газарт залдаг.

Энэхүү олдвор нь бусад зуун мянга гаруй цацны хамтаар Хархорумын Цогт их сүмийн танхимд орших төв суваргын сууринд тахилын зориулалтаар залагдсан байжээ. Хархорумаас олдсон ихэнх цацуудын адилаар уг цац нь бас шатаагаагүй байсан учраас хэлбэр дүрс нь бараг танигдахааргүй болжээ.

3D дүрслэл

3D загвар: C. Mackenzie / DAI

Зураг: J. Seifert / HTWD

Ном зүй

Hüttel, H.-G. (2005) ‘Tsha-tshas’, in Dschingis Khan und seine Erben: Das Weltreich der Mongolen. München: Hirmer, p. 165.