Суварга хэлбэрийн цац

Байршил Хархорум

болзох 13-14-р зуун.

эрин үе Монголын эзэнт гүрэн

материал Түүхий шавар

Технологи Хэвээр цутгах, засах

төрөл Малтлагын олдвор

Тодорхойлолт

Хатаасан буюу шатаасан шавраар хийсэн мөргөл, тахилын эд зүйлсийг төвдөөр “цац” гэж нэрлэдэг.Түүнийг гэгээнтний, эсвэл лам хуврагийн шарилын үнс буюу ясны нунтагтай хольж хэрэглэж бас болдог ажээ. Хархорумаас олдсон суварган хэлбэртэй олон цацанд улаан даавууны тасархай үлдсэн байв. Цацыг хэв цохиж мянга мянгаар нь цувралаар бүтээх нь элбэг байдаг ажээ. Хархорумаас олдсон цацны ихэнхийг шатаагаагүй байсан. Цацыг ариун шүтээний газар, суварга дотор буюу түүнийг тойруулж, цацад зориулсан байгууламж, баримлын суурь, эсвэл том баримлын хөндийд, агуй, уул даваа юм уу замын хажуугийн содон чухаг газарт залдаг.

Хархорумын Цогт их сүмийн танхимд янз бүрийн хэв маягийн зуун мянга гаруй цац хадгалагджээ. Тэндээс олдсон арван мянга гаруй цацны ихэнх нь суварга буюу конус хэлбэртэй.

3D дүрслэл

3D загвар: H. Rohland / DAI

Зураг: J. Seifert / HTWD

Ном зүй

Hüttel, H.-G. (2005) ‘Tsha-tshas’, in Dschingis Khan und seine Erben: Das Weltreich der Mongolen. München: Hirmer, p. 165.